Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 128 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 127 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 3961 боллоо.
112 хүнээс анхны шинжилгээгээр, 10 хүнээс хоёрдахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Таван хүний халдварын эх уурхай одоогоор тодорхойгүй. Эдгээр тохиолдол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо болон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бөгөөд ойрын хавьтлуудыг тусгаарласан.
Нэг тохиолдол нь гуравдугаар сарын 4-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн байна.
АДМИН








Нийгэм





