Dark Light
Нийгэм | 2021-03-14

Цасанд суусан 3 машины 11 зорчигчийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Тариалан сумын Тээл багийн ‘’Хөх үхэртийн гэдэс’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 14-ний өдрийн 02:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 20 км замыг туулан 03:10 цагт очиход Увс нуураас Улаангом сумын чиглэлд иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргажээ.

Мөн Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн ‘’Хөндлөн’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 13 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 14-ний өдрийн 03:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 13 км замыг туулан 03:48 цагт очиход 8 дугаар багийн Хөндлөнгөөс Улаангом сумын чиглэлд иргэн Д-ийн “Старикс” загварын cуудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргасан байна.

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн ‘’Цагаан даваа’’ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 310 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 14-ний өдрийн 06:06 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч Улаангом сумаас Өндөрхангай сумын чиглэлд зорчиж явсан Б-ийн жолоодож явсан “Фургон” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ цасан суусан дуудлагаар 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 07:32 цагт цасанд суусан автомашиныг татан гаргасан тул Онцгой байдлын алба хаагчид буцжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00