Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын 78-79 км-т замын зорчих хэсэг усанд идэгдэж тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, Баянчандмань АЗЗА ТӨК ажилчид зорчих хэсгийг сэтэлж усыг урсгах ажил хийж байна.
Уг замыг сонгож хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын цагдаа, замын ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлж хүлээцтэй байхыг анхаарна уу!!!
Эх сурвалж: Дархан Уул аймгийн онцгой комисс






АДМИН








Нийгэм





