Dark Light
Нийгэм | 2021-03-14

Харцага цолтнуудын бооцоот бөхийн барилдааны түрүү бөх тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Грийн шоу” продакшн, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран "Хийморь" төслийн хүрээнд улсын харцага цолтой бөхчүүдийн дунд бооцоот барилдааныг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг бооцоот барилдаанд улсын харцага цолтой найман бөх буюу улсын харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацавшир, Т.Баасанхүү нар оролцлоо.

Хийморь төслийн анхны бооцоот барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат, Сүлд спортын хороо, Увснуур дэвжээний бөх Монгол Улсын Харцага Төрөөгийн БААСАНХҮҮ түрүүлж шигшээ барилдаанд барилдах эрхтэй боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16