Dark Light
Нийгэм | 2021-03-15

Шуурганы улмаас алга болсон 242 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймагт шуурганы улмаас 341 хүн алга болжээ.

Тодруулбал, өчигдөр шөнө 00:00 цагийн орчимд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас малд яваад сураггүй болсон дуудлага тус аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд олон ирсээр байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Мөн хугацаанд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авсан байна. Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж буй аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22