Dark Light
Нийгэм | 2021-03-15

Шуурганы улмаас 6 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Шуурганы улмаас 6 хүн нас баржээ. Үүнээс 5 нь Дундговь аймагт, 1 нь /5 настай/ Архангай аймгийн Өгий нуур суманд болжээ. Нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл, зарим аймгаар гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгуудын 46 суманд нийт 548 хүн төөрч сураггүй алга болсон. Тус иргэдийг олохоор ОБЕГ-аас бүх хүч бие бүрэлдэхүүнээ дайчлан ажиллалаа. Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна" хэмээн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00