Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 122 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 118 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 4083 боллоо.
"Ойрын хавьталд орсон хүмүүсийг гэрт нь 14 хоног тусгаарлана. Гэхдээ хүн бүрийг ингэж тусгаарлахгүй бөгөөд үүнийг гурван төрлийн судалгаа хийж байж шийднэ.
Мөн та бүхэн гэр бүл өөрийхөө эрүүл мэндийг бодож гэртээ байгаарай. Хоёр цаг шоудаад ирснээс гэр бүлийн бүх гишүүнээ эрсдэлд оруулсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн тохиолдол ч гарсан. Иймээс хүн бүр үүргээ ухамсарлах хэрэгтэй юм. Ганцхан удаа тэвчсэнээр та гэр бүл болон өөрийгөө халдварт өртхөөс сэргийлнэ" хэмээн ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
АДМИН








Нийгэм





