Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэн нас барсан тухай мэдээллүүд гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад: Энэ хүн"Монголика" гэх тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй, Төв аймагт оршин суудаг, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байсан. Тэрээр Монголика тусгаарлах байранд 3 сарын 11-нд ирж тусгаарлагдсан 3 сарын 12-нд PCR шинжилгээ нь сөрөг гарсан. Түүнийг 3 сарын 11-нд тусгаарлах байранд ирэх үед СЭМҮТ-өөс эмч ирж үзсэн. Үзлэгээр энэ хүн хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн гол нь тусгаарлах байранд авсан шалтгаан нь энэ хүн ганцаараа Төв аймагт амьдардаг ба ойрын хавьтал учраас тусгаарлх журмаараа тусгаарлах байранд 7 хоног тусгаарласан. Өдөрт 4-5 удаа тусгаарлах байрны эмч тогтмол үзлэг хийж байсан. Өчигдөр гэнэт нас барсан. Хэрвээ ар гэрийнхэн хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж тухайн хүний оношыг эцэслэнэ. Урьчилсан дүгнэлтээр сэтгэцийн өөрчлөлттэй, суурь өвчний шалтгаантай байх магадлалтай, 3 сарын 12 -ны PCR шинжилгээ эерэг гарсан халдвар авах эрсдэл багатай хүн" гэлээ.
Нийгэм | 2021-03-15
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





