Dark Light
Нийгэм | 2021-03-15

“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өнөөдрөөс өрнүүлж байна.

Жендэрийн үндэсний хороо Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийсэн юм.

Судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлуулан ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү аяныг Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: БШУЯ

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22