Dark Light
Нийгэм | 2021-03-15

Шуурганы улмаас цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  Гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхины хурд 18-29 м/с, зарим газарт 34 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурснаас үүдэн ОХУ-аас цахилгаан эрчим хүч нийлүүлдэг 110 кВ-ын ЦДАШ-д гэмтэл саатал /110 кВ-ын тулгуур унасан/ гарсан. Энэхүү ЦДАШ-аас хүчдэл авдаг Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт, Шарга, Төгрөг, Тонхил, Бугат сум тодорхойгүй хугацаагаар ЦЭХ-ээр хязгаарлагдаад байна.

Мөн ОХУ-аас нийлүүлдэг хүчдэл тасарч Монгол Улсын Эрчим хүчний систем тусдаа ажиллаж байгаагаас Мөрөн-Тэлмэн-Улиастай-Тайшир 110 кВ-ын систем чадлын дутагдалд ороод байна. Иймээс Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Дэлгэр, Бигэр, Эрдэнэ, Чандмань, Цогт, Цээл, Халиун сум болон Гуулин, Баянтоорой тосгон, Есөнбулаг сумын гэр хорооллын хэрэглэгчид мөн тодорхойгүй хугацаагаар ЦЭХ-ний хязгаарлалтад ороод байна. Иймд цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлийн аюулт үзэгдэл дуустал дээрх хэрэглэгчид хязгаарлалт хэвээр үргэлжлэх төлөвтэй байна хэмээн "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00