Dark Light
Нийгэм | 2021-03-15

Төрийн албаны шалгалтад 98 иргэн тэнцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 12-14-ний өдөр зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас нийт 98 иргэн тэнцжээ. 

Энэхүү шалгалтад нийт 395 иргэн оролцохоор цахим хэлбэрээр бүртгүүлсэн. Үүнээс 346 нь шалгалтад оролцсоноос 98 иргэн буюу нийт оролцогчдын 28.32 хувь нь тэнцжээ. 

Шалгалтад тэнцсэн иргэдийн дүнг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажуулж, төрийн албаны нөөцөд бүртгэх аж.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын баг коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зохих хууль журмын дагуу ажилласан байна.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22