Dark Light
Нийгэм | 2021-03-15

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийхэн Шадар сайдад асуулга тавина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны  03  сарын 02-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. 

Ажлын хэсгийн гишүүд ХӨСҮТ, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дархлаажуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан.

Мөн ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд асуулга тавьж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22