Dark Light
Нийгэм | 2021-03-15

Шуурганы улмаас нас барсан хүний тоо 10 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ. 

Эрэн хайх ажиллагааг цагаар харвал: /2021.03.15/

10:00 цагийн байдлаар Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан. 81 иргэнийг хайж байна. 

13:00 цагт өгсөн мэдээллээр 565 хүнийг эсэн мэнд олж, 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэсэн билээ. 

Харин 17:00 цагт ирсэн мэдээллээр Архангай аймагт нэг, Дундговь аймагт 9 иргэн нас барсан байсан гэв. 

Өөрөөр хэлбэл, алба хаагчид 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00