Dark Light
Нийгэм | 2021-03-15

Байгалийн онц аюултай гамшигт үзэгдэлд өртөн амь насаа алдсан иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМГЭНЭЛ

2021 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл боллоо. Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч:

Баянжаргалан суманд хоёр иргэн 

Гурвансайхан суманд хоёр иргэн 

Говь-Угтаал суманд нэг иргэн 

Дэлгэрцогт суманд нэг иргэн

Дэрэн суманд нэг иргэн

Өндөршил суманд нэг иргэн 

Сайнцагаан суманд нэг иргэн ,нийт 9 иргэн халуун амь насаа алдан нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

ТАЛИЙГААЧДЫН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22