Ардчилсан намын дотоодод үүсээд байгаа үл ойлголцлыг нэг тийш шийдвэрлэх гарц нь удахгүй болох намын даргын сонгуулийг хагарал талцалгүйгээр хамтдаа зохион байгуулж, гишүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэг даргатай болох явдал юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр С.Эрдэнэ даргатай уулзаж, нөхцөл байдлыг харилцан ярилцсанаар намын даргын сонгууль зохион байгуулах асуудлаар тус тусдаа зохион байгуулалт хийж байгаа талуудыг нэг ширээнд суулгах ойлголцолд хүрч сонгуулийг хамтран зохион байгуулах алхам хийлээ. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн саналыг С.Эрдэнэ дарга хүлээн авч гарц гаргалгаа гарган ажиллахаа илэрхийлэв. Асуудлыг олон талаас нь харж, дүгнэж, шүүмжлэлтэй хандаж, зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлэх ч эцэстээ асуудлаа ардчиллын зарчмаар хамтдаа шийдсээр ирсэн нь Ардчилсан намын онцлог билээ. Ардчилсан нам бол эрх ашигт бус ардчиллын зарчимд тулгуурласан нам тул үнэт зүйлс дээрээ харилцан ойлголцож чадна гэдэгт итгэлтэй байна.
АДМИН








Нийгэм





