Dark Light
Нийгэм | 2021-03-16

Б.Ууганбаяр: Орны хүрэлцээ тулгамдсан асуудлыг нэг болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо анх удаа 1,000 давлаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудлыг нэг болж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрээр: “Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачааллын асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Иймд хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх эсэх асуудалд зохицуулалт хийхээр албанынхан ярьж байна. Ингэхдээ хамгийн түрүүнд биеийн нөхцөл байдлыг нь харгалзах бөгөөд эмчийн үзлэгээр биеийн нөхцөл байдлыг тодорхойлно. Үүний дараа биеийн байдал нь хөнгөн байвал гэртээ тусгаарлагдаж боломжтой эсэх шийдвэр гарна. Хоёрдугаарт, гэрийн нөхцөл байдал, орчныг нь ч харгалзаж үзэн гэрт нь тусгаарлахыг мэргэжлийн хүмүүс шийдвэрлэнэ. Тухайлбал, нийтийн байранд байдаг хүн гэртээ тусгаарлагдахад эрсдэлтэй тул гэрт нь үлдээх боломжгүй. Энэ мэтээр асуудлыг зохицуулна. Хамгийн гол нь тухайн хүний өөрийн биеийн байдлаа тодорхойлох чадварыг судална. Учир нь тухайн иргэн гэрээр эмчлүүлхээр үлдсэн ч өөрийн биеийн байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж чадахгүй бол гэрт нь үлдээх аргагүй. Мөн иргэдийн өөрсдийнх нь саналыг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлыг хангаж байгаа ч иргэн өөрөө эмнэлэгт тусгаарлагдах хүсэлтэй байвал эмнэлэгт тусгаарлах юм. Энэ чиглэлээр зохицуулалт хийхээр холбогдох албаныхан судалж, бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн ярилаа.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22