Dark Light
Нийгэм | 2021-03-16

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг цахилгаан эрчим хүчинд холбогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүчтэй салхи, шуурганы улмаас эрчим хүчний доголдолд орсон баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дуусжээ. 

Тодруулбал, "Баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дууслаа. 2021 оны гуравдугаар сарын 15-ны 22:40 цагт аваарийг бүрэн устгаж дуусаад, ОХУ-аас хүчдэл авах хүсэлт өгсөн бөгөөд гуравдугаар сарын 16-ны 00:55 цагт ОХУ-аас хүчдэл ирсэн. Гуравдугаар сарын 16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан" хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан билээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00