Dark Light
Нийгэм | 2021-03-16

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, САНСРЫН НИСЭГЧ Ж.ГҮРРАГЧАА ОХУ-ЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛЕКСАНДР НЕВСКИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА.

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ. 

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн № 1099 тоот зарлигаар  2010 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд  морь унасан Александр Невскийн алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.

Ийн, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Эх сурвалж: Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00