Dark Light
Нийгэм | 2021-03-16

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 737 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 08-14-ний  өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 49 суманд нийт 99 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн  21 нь ус цаг уурын гаралтай, 66 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Мөн мөсний нягт багасаж, 5-50 см нимгэрсэн тул гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 12-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, мөсний нягт багассан байна. Иймд  нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22