Dark Light
Нийгэм | 2021-03-16

Хойд Солонгос АНУ-д “өмхий ханхлуулахгүй” байхыг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон сүүлийн үед Пёньяны дэглэмийн гадаад суртал нэвтрүүлгийн асуудлыг хариуцдаг болоод байгаа.

Өнөөдөр тус улсын төв хэвлэлд тэр АНУ, Өмнөд Солонгост хандаж, хатуу үгтэй мэдэгдэл нийтлүүлжээ.

Маргааш АНУ-ын шинэ засаг захиргааны төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Өмнөд Солонгосын нийслэлд анх удаа хөл тавих гэж байгаа юм.

Тиймээс Ким Ёо Жон тэдэнд урьдчилж анхааруулга өгсөн нь энэ бололтой.

Хойд Солонгосын төв хэвлэл Родон Шимун сонин “Далайн цаанаас манай эх оронд дарийн үнэр тараахыг санаархаж буй АНУ-ын шинэ засаг захиргаанд хандаж хэлэх үг байна. Хэрвээ ирэх дөрвөн жилийн хугацаанд тайван амгалан унтахыг хүсэж байвал анхны алхмаараа ‘өмхий ханхлуулах’-аас зайлсхийсэн нь дээр гэдгийг анхааруулъя” гэж Ким Ёо Жон хэлснийг дамжуулжээ.

Тэр бас АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Ким Жон Ун ерөнхийлөгч Дональд Трамптай гурван удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй юм. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Хойд Солонгосын талаар баримтлах бодлого энэ удаагийн айлчлалаар тодорхой болно.

Өнгөрсөн хугацаанд Байдены багийнхан Пёньянтай дипломат шугамаар холбоо тогтоох гэж олон удаа оролдсон ч ямар нэг хариу өгөөгүй гэсэн мэдээлэл бий.

Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, батлан хамгаалахын сайд Остин нар өнөөдөр Токио хотод айлчилж байгаа юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22