Dark Light
Нийгэм | 2021-03-16

Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хот 23.00- 06.00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. 

Үүнтэй уялдуулаад 17.00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

17.00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23.00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас ийнхүү зохицуулалтыг хийж байгаа гэдгийг мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22