Хөвсгөл аймгийн Шуурхай Штабын дарга М.Хуягбаатар: Халдвартай бүс нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтад гэр бүлийн хамт 7 хоног зайлшгүй байх шаардлагатай.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Шуурхай штабаас Цэцэрлэг сумын удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Тус хурлаар аймгийн Цагдаагийн газар, МХГ, ЭМГ-аас сумын удирдлагуудад зөвлөмж чиглэлийг өгөв.
Одоогийн байдлаар Цэцэрлэг сумын хэмжээнд ТЭГ зогсолт хийж сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг илрүүлж шинжилгээнд хамруулж байна гэж тус сумын Засаг дарга Н.Анхбаяр мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм





