Ардын хувьсгалын 100 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, төрийн болон хууль сахиулах байгууллагуудын 3000 гаруй алба хаагч оролцохоор төлөвлөж байна.
Мөн техникийн жагсаалд 500 гаруй цэргийн алба хаагч, 150 орчим дугуйт болон гинжит техник оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин 2021 онд дараах түүхэн ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой
Гуравдугаар сарын 17. Хүндэтгэлийн хурал
Гуравдугаар сарын 18. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
Гуравдугаар сарын 18. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 3 цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой
Гуравдугаар сарын 12-Дөрөвдүгээр сарын 12. Хамтарсан нислэгийн болон сансар судлалын үзэсгэлэн
Гуравдугаар сарын 22. Сансрын нислэгийн 40 жилийн ойн холбогдолтой 1 цагийн хичээлийг орон даяар нэгэн зэрэг телевизийн сувгуудаар явуулах
Гуравдугаар сарын 22. Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Хурдач радистын тэмцээн
Гуравдугаар сарын 22. Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх, зохиох байгуулах болон эрдэм шинжилгээний сорилт, туршилтын хөтөлбөр, боловсруулсан иргэдийн төрийн шагнал гардуулах
Гуравдугаар сарын 22. Үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, хүндэтгэлийн концерт
Гуравдугаар сарын 22. "Салют-7 станц" киноны нээлт
Ардын хувьсгалын 100 жилийн ойн Цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, төрийн болон хууль сахиулах байгууллагуудын 3000 гаруй, техникийн жагсаалд 500 гаруй цэргийн алба хаагч, 150 орчим дугуйт болон гинжит техник оролцоно.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110 жилийн ой
Тавдугаар сар. Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлга
Наймдугаар сар. Батлан хамгаалах сайдын нэрэмжит цэрэгжлийн спортын "Дөл" тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн
Наймдугаар сар. Батлан хамгаалах яамны 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал
Наймдугаар сар. Гадаад улсаас Монгол улсад суугаа ЭСЯ болон цэргийн атташегийн албадын бүрэлдэхүүний дунд спортын өдөрлөг
Есдүгээр сар. Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн цэргийн байгууллагуудын уран бүтээлийн нэгдсэн тоглолт
Арванхоёрдугаар сар. Монголын үндэсний бөхийн цөл, чимэг олгох Бүх цэргийн наадам
Тэмүжин-Өрлөг дунд сургуулийн тухай олон ангит кино бүтээх
АДМИН








Нийгэм





