Dark Light
Нийгэм | 2021-03-16

ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвараар хоногт 100 аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өсөх магадлалтай талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байсан. 

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч өсч нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэжээ. Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл байгааг онцоллоо.

Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна. 

Яг одоо эдгээр асуудлуудыг ЭМЯ-аас  шадар сайдад танилцуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22