Dark Light
Нийгэм | 2021-03-17

Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Онцгой комисс 12 дугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. 

Хуралдаанаар: 

Хөвсгөл аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлах

Энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Тус аймгийн лабораторид хийсэн PCR  шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээсэн билээ. Эцсийн хариу өнөөдөртөө гарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22