Corporate зочид буудалд тусгаарлалтад байсан 39 настай иргэн цонхоор унаж, амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулга авлаа.
Тэрээр: "Өнгөрсөн шөнө 23 цагийн үед СБД-ийн 1 дүгээр хороонд байрлах Corporate зочид буудалд байрлаж байсан иргэн өндрөөс унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэг дээр дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэргийн газар ажилласан. Амиа алдсан иргэн энэ сарын 12-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирж тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай Т гэж хүн байсан. Дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж хэллээ.
АДМИН








Нийгэм




