Маргааш буюу гуравдугаар сарын 18-нд нийт 43 цэгт 19406 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 43 цэгт 106 багийн 743 эмч, ажилтан ажиллах аж.
Баянгол дүүрэгт 7
Баянзүрх дүүрэгт 10
Чингэлтэй дүүрэгт 5
Сүхбаатар дүүрэгт 6
Сонгинохайрхан дүүрэгт 6
Хан-Уул дүүрэгт 4
Багануур дүүрэгт 1
Багахангай дүүрэгт 1
Налайх дүүрэгт 2 нийт 43 цэгт дархлаажуулалт хийх юм.
Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг хамруулж байгаа.
Эхний ээлжинд хамрагдах зорилтот бүлгээс батлан хамгаалахын 7461, цагдаа, хүчний байгууллагын 2058, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 16 мянган ажилтан, албан хаагч зэрэг нийт 139636 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

АДМИН








Нийгэм




