Dark Light
Нийгэм | 2021-03-18

Гэрийн тусгаарлалтад буй иргэд хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэрийн тусгаарлалтад байгаа иргэд хуваарийн дагуу PCR шинжилгээнд хамрагдаж байна.

Энэ удаа 3-р сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатараас Сүхбаатар суманд ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулсан байна. Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар сумын 8 багт бүртгэлтэй байгаа 155 иргэнээс 119 нь хамрагджээ. 

Шинжилгээг аймгийн ЭМГ-аас томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй гурван баг, мөн аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Нэгдсэн музей зэрэг газар хамтран зохион байгуулж байгаа аж.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22