Монгол цэргийн өдөр болон орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоор Үндэсний №1 цахим худалдааны платформ shoppy.mn улсын нийслэл Улаанбаатар хотоос 860 км-ийн зайд орших Монгол улсын зүүн хязгаар хилийн цэргийн 0306 дугаар ангид ДРОН хүргэлээ. Ингэснээр хилийн цэргийн албан хаагчид маань цаашдын хил хамгаалах ажилдаа дрон болон бусад технологийн шийдлүүдийг ашиглаж хилийн аюулгүй байдлыг хангах эхлэл тавигдаж байгаа юм.
Мөн алба хааж байгаа нийт албан хаагчдын чөлөөт цаг зөв зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилгоор shoppy.mn дээр худалдаалагдаж байгаа гитар, шатар болон танин мэдэхүйн сор болсон номуудын дээжээс хүргэжээ.
АДМИН








Нийгэм





