Dark Light
Нийгэм | 2021-03-18

Өчигдөр нийт 2,850,543 ширхэг хувьцаа арилжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр 2,850,543 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсжээ.

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,850,543 ширхэг хувьцаа арилжжээ.

"Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+14.51%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -13.64%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -10.36%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өчигдөр 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.  

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 473,322 ширхэг нэгж эрхийг нийт 111,697,815 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.52 хувиар буурч, 34297.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,653,860,048,734.36 төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22