Dark Light
Нийгэм | 2021-03-18

Гашуунсухайт боомтын жолооч нарыг вакцинд хамруулж эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын жолооч нарыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Уул уурхайн салбарын стратегийн гол ордууд болсон Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудыг ногоон бүсээр нь байлгах зорилгоор дархлаажуулалтыг ийнхүү эхлүүлж байгаа юм. Дархлаажуулалтад БНХАУ-ын Синофарм компанийн Verocell вакциныг ашиглах бөгөөд өнөөдөр дөрвөн цэгт нийт 500 гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөж байгаа юм.

Одоогийн байдлаар Өмнөговь аймагт 13 мянган тун вакцин авчирсан. Дархлаажуулалтыг эхний ээлжид уртын болон богинын тээвэрт явж буй 4000 жолоочийг хамруулна. Мөн ээлж солигдоход вакцин хийлгэж чадаагүй жолооч нараа хамруулахаар төлөвлөөд байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22