Dark Light
Нийгэм | 2021-03-19

Тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан,  5 нь жирэмсэн,  8 нь эрүүл мэндийн шалтгаантай,  42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,  92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22