Одоогоос 5 жилийн өмнө 2016 оны нэгдүгээр сард “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон бичлэгийн хэсэг олон нийтийн сүлжээнд цацагдаж дуулиан тарьсан. Энэ нь хууль бус гүйцэтгэх ажиллагаа буюу ТЕГ-ын даргаар Б.Хурц ажиллаж байхдаа алба хаагч нарт даалгавар өгөн, Херо энтертайнментийн студийн байранд тусгай ажиллагаа явуулснаар бичлэгийг олон нийтэд цацсан гэх мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Тэгвэл найруулагч Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн гэдгийг ТЕГ-аас мэдээлж байна.
Энэ талаар ТЕГ-ын хэвлэлийн ажилтан Т.Баярхүү: Найруулагч Б.Баатарын гаргасан гомдлын дагуу Тагнуулын байгууллага дээр тухайн олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулаад бичлэг алдагдсан гэх асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим алдагдсан гээд байгаа бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан байх магадлалтай нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хэрэгт холбогдуулаад хэд хэдэн хүмүүсийг дуудаж шалгаж байна. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг дуудсан одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тухайн бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан гэдэг нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.
АДМИН







Нийгэм








