Dark Light
Нийгэм | 2021-03-19

Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд 17 хуульч өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг энэ сарын 22-ны өдөр товложээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга) энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” гэж  заасан. Энэ дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг хуульд заасны дагуу нууц санал хураалтаар томилуулахаар санал болгоно.

Улсын Дээд шүүх “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ыг саяхан баталсан. Уг журамд заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг энэ сарын 9-нд цахим хуудаст байршуулжээ. Энэ сарын 16-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна.

Дээрх хугацаанд 18 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлснээс нэг нэр дэвшигч нэрээ татаж, 17 нэр дэвшигч санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22