Dark Light
Нийгэм | 2021-03-19

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргынхоо хороодын 200 гаруй орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын албанаас санаачлан СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 38 дугаар хороодын 200 гаруй орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг эхлүүллээ.

Коронавируст халдвар "КОВИД-19"-ийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, халдвар авагчдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед иргэдийн халдвар хамгааллаас гадна хүрээлэн буй орчны халдваргүйжүүлэлт, ариутгал онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс халдварын тархалт харьцангуй өндөр байгаа 18 болон 29 дүгээр хороодоос ариутгалын ажлаа эхлүүлж байна гэлээ. 

Өнөөдөр 18 дугаар хороог бүтэн ариутгаж дуусч байгаа бол 

3-р сарын 22-нд 29-р хороо, 

3-р сарын 23-нд 12,13,14-р хороод, 

3-р сарын 24-нд 15,16,17-р хороод, 

3-р сарын 25-нд 27,38-р хороо, 

3-р сарын 26-нд 19 дүгээр хороонд тус тус ариутгалын ажил хийгдэх гэнэ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22