Баянзүрх дүүргийн хорин зургаа дугаар хороонд хүн нас барсан хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл Мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрээр:"Өнөөдөр 12.30 цаг орчимд цагдаагийн байгууллагад БЗД-ийн 26-р хорооны "Элизабет" хотхонд хүн өндрөөс унаж нас барлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид очиход тус байрны оршин суугч 39 настай, эмэгтэй өндрөөс унаж нас барсан байсан. Уг хэрэгтэй холбогдуулан амиа алдсан эмэгтэйн нөхрийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа тул олон нийт, нийгмийн сүлжээгээр амиа алдсан эмэгтэйтэй холбоотойгоор худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ.
Мөн уржигдар буюу 2021.03.16-ны орой тусгаарлах байрны цонхоор иргэн унаж нас барсан гэх хэргийг талаар тодруулахад
"Тухайн хэргийн газрын үзлэгээр цонхноосоо даавуу унжуулж боосон байдалтай байна. Энэ хүн нь 3 сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар нислэгээр ирээд тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд ийнхүү харамсалтай амиа алдлаа. Одоогоор хавтаст хэрэгт орсон нотлох баримтуудыг энд ярих нь хуулиар хориотой байдаг. Шаардлагатай гэж авч үзвэл прокуророос зөвшөөрөл авч байж мэдээлэл өгдөг журамтай" гэлээ.
АДМИН








Нийгэм





