Dark Light
Нийгэм | 2021-03-19

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр хөл хориог цуцална гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч иргэд өнөөдөр цуглаж, хөл хориог хороогоор нийтээр бус, халдвар гарсан байруудаар тусгаарлах ёстой байсан гэсэн байр сууриа илэрхийлэв. Тус хороонд УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Амгалан, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс очиж иргэдтэй уулзлаа. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа  Ж.Амгалан тус хорооны иргэдийг өнөөдрөөс вакцинжуулж эхэлж, эхний ээлжинд 800 ахмадыг бүртгээд буйг мэдээллээ. Мөн хөл хориог өнөөдөртөө багтаж цуцалж, энэ талаар дүүргийн Засаг даргатай уулзаж захирамж гаргахаа мэдэгдлээ. Тэрээр тус хороонд халдвар өндөр,  эрсдэл их байсныг хэлээд, бүх зүйл хууль дүрэм журмаараа явах учиртай тул бид дүүргийн Засаг даргад захирамж гаргах талаар эхлээд мэдэгдэнэ гэв. Ингэснээр энэ сарын 16-наас 17-нд шилжих өдөр тус хороонд тогтоосон хязгаарлалт 3 өдөр үргэлжилснээр дуусах юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16