Dark Light
Нийгэм | 2021-03-19

НҮБ-ын Суурин зохицуулагч манай улсын цар тахалтай тэмцэхэд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан тэмдэглэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сайд Б.Батцэцэг КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүн амыг дархлаажуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэдээлж, НҮБ-аас бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах, хэрэгжилтийг хангахад салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар болон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Суурин зохицуулагч Т.Мишра КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан тэмдэглэж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй арга хэмжээ, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

Талууд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22