Dark Light
Нийгэм | 2021-03-19

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог 3 сарын 20-ны өглөө цуцална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос шар түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.

 Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн  шалтгаан юм. 

  Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд  хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын  шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн  ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны 03 сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлах чиглэлийг өглөө.

Эх сурвалж: Монгол улсын шадар сайдын мэдээлэл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16