Dark Light
Нийгэм | 2021-03-19

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Л.Баттөрийг томилохоор болжээ.

Л.Баттөр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад энэ оноос АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.

Эх сурвалжийн хэлснээр тус эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Д.Наранзул нь 2021 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. 

Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.

Боловсролын байдал:

1995-2001 АШУҮИС

2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлал

2012 Манчестерын их сургууль

Ажилласан байдал:

2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга

2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал

2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал

2020 оны 10 сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байгаа юм байна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16