Dark Light
Нийгэм | 2021-03-20

Г.Болдмаа: 50-64 насны иргэдийг Астразенека вакцинаар дархлаажуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа 50-64 насны иргэдийн дархлаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр : "Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцинжуулалтын 8 үе шаттай төлөвлөгөөг гаргасан. Уг төлөвлөгөөнд 50-64 насны иргэдийг Астразенека вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор вакцины татан авалттай холбоотойгоор вакцин дууссан нөхцөл байдал үүсээд байна. Энэ 7 хоногийн сүүлээр юмуу ирэх 7 хоногийн эхээр давтан вакцинууд ирэхээр 50-64 насны иргэдээ Астразенека вакцинаар дархлаажуулна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16