Dark Light
Нийгэм | 2021-03-20

Б.Баатархүү: Хорио цээрийн дэглэм зөрчиж жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага ногдуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.  Тэрээр: 

"Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбогдуулаад хөл хорио тогтоосон газарт иргэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж хорио цээрийн дэглэм зөрчсөн асуудал гарсан. Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын  дэгдэлт эрчимтэй байгаатай холбогдуулан улбар шар түвшинд шилжсэн. Энэ үед нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглодог. Холбогдох хууль, журмыг зөрчин үйл ажиллагаа явуулсан асуудлаар цагдаагийн байгууллага шалгалтууд хийж байна. Энэ хүрээнд тодорхой хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна. 

Иргэд та бүхэн цар тахлын дэгдэлт эрчимжсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг зөрчин, эрсдэлтэй байдал бий болгохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22