Dark Light
Нийгэм | 2021-03-20

Уурхайн ажилчид өнөөдрөөс эхлэн вакцинд хамрагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллалаа. Энэ сарын 18-аас экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэлээ.

Мөн салбарын сайд нүүрс тээвэрт үүсээд буй нөхцөл байдалтай танилцсан юм. Оюу толгой компанид бүртгэгдсэн коронавирусын тохиолдлоос үүдэн өмнөд хөрш хилээр нэвтрүүлэх нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог сүүлийн өдрүүдэд бууруулсан.

Энэ асуудлаар Г.Ёндон сайд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай энэ сарын 17-ны өдөр утсаар ярьж мэдээлэл солилцсон.

Элчин сайд Цай Веньруй нүүрс тээвэрлэгч автомашины тоог бууруулсан нь Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдолтой холбоотой болохыг мэдээлээд нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг эргэн хэвийн горимонд оруулах боломжтойг хэлсэн.

Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг УУХҮЯ-аас ЭМЯ-нд хүргүүлэн үүний дагуу дархлаажуулалтыг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22