Dark Light
Нийгэм | 2021-03-20

Дундговь аймагт байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 1 сая орчим мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн нийт нутгаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр  хүчтэй шороон шуурга шуурч 8-11 цаг үргэлжлэн байгалийн онц аюултай үзэгдэл боллоо. Байгалийн гамшигт үзэгдлийн үед үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдан салхины хурд 28-34м/сек, зарим үед 40м/сек хүрч, хүйтний эрч чангарснаар 9 хүний амь эрсдэж, олон тооны мал хорогдон, айл өрхийн гэр, хашаа нурж онц их хэмжээний гарз хохирол учрууллаа.

Аюулт үзэгдэл өдрийн 14 цагт гэнэт харанхуйлж эхэлсэн нь мал бэлчээрт явах үе таарч малчид болон мал аж ахуйд ихээхэн хэмжээний хохирол учирч урьдчилсан байдлаар 134 айлын гэр, 587 айлын хашаа нурж, 70 орчим  байшингийн дээвэр хуурч ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн мөн 30 автомашины цонх, шил хагарч, 2,133,008 мал уруудаж алдагдсанаас 1,141,345 мянган малыг олж, 1 сая орчим мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.

Аймгийн хэмжээнд нийт 354  дуудлага ирж  468 хүн сураггүй алга болж,  578 хүн 186 техник хэрэгсэлтэй эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулан  459 хүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгч, 9 хүнийг осгож амь эрсэдсэн байдалтайгаар олсон харамсалтай явдал тохиолдлоо.

Дундговь аймгийн удирдлагуудаар ахлуулсан 4 ажлын хэсэг гамшигт үзэгдлээр хүний амь эрсдэн, мал олноор хорогдсон зүүн 7 суманд ажиллаж, сумдын удирдлага, иргэд, малчидтай биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан малчдад нэн тэргүүнд шаардлагатай тусламж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг малчдын санал хүсэлтийн дагуу тодорхойлж, аймгийн боломж нөөцөд тулгуурлан эхний ээлжинд сум тус бүрт 2 сая төгрөгийн шатахууны зардал, 100 шуудай тэжээл, 1000 боодол өвсийг шуурхай хуваарилах,  амь эрсэдсэн 9 иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж аймгийн Засаг даргын нөөцөөс тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22