Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Өчигдөр оройноос эхлэн хуурамч мэдээллүүд нийгмийн сүлжээгээр гарч байна. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна гэтэл нийгмийн сүлжээнд вакцинаас болж хүн нас барлаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг албан ёсоор тодруулах ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтаас болж хүн нас барсан гэдэг албан ёсны мэдээлэл батлагдаагүй байна. Ийм учраас та бүхэн хуурамч мэдээнд итгэхгүй байхыг албан ёсоор хүсье. Цар тахлын энэ нөхцөл байдлын үед аливаа хуурамч мэдээлллийг зориуд, санаатай болон санамсаргүй байдлаар тараасан хүмүүс хуулийн хариуцлага хүлээдэг зохицуулалт байдаг учраас иргэд та бүхэн аливаа мэдээллийг алба ёсны эх сурвалжаас нягталж байж түгээгээрэй хэмээн анхааруулж байна"гэлээ.
Нийгэм | 2021-03-21
Б.Ууганбаяр: Вакцинтай холбоотойгоор хүн нас барсан гэдэг мэдээлэл албан ёсоор бүртгэгдээгүй
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм








