"Өчигдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ойрын хавьтлын 344 хүний сорьцыг тээвэрлэн авчирч байгаа талаар мэдээлэлж байсан тэгвэл тэдгээр иргэдийн PCR шинжилгээнээс 3 тохиолдол эерэг гарснаар аймгийн хэмжээнд нийт 15 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Мөрөн сумаас тандалтын зорилгоор 44 хүнээс PCR шинжилгээнээс халдвар бүртгэгдээгүй. Өнөөдөр шинээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд болон Цэцэрлэг сумын төрийн албан хаагчдаас тандалтын зорилгоор PCR шинжилгээний сорьцыг цуглуулж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна. Нийт батлагдсан тохиолдлын 6 нь хөдөөгийн багаас илэрсэн тул малчид хээр гадуур явахдаа айл, саахалтаараа зочлохгүй байхыг анхаарууллаа" хэмээн Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Нийгэм | 2021-03-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






