Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 3 сарын 19-ний өдрийн 22:05 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 6 км зам туулан 22:15 -агт очиход иргэн Э-ийн “Пруис-20” загварын суудлын автомашин иргэн Б-ийн “Лексус LS-200” загварын автомашинтай мөргөлдөн иргэн А /31 настай, эрэгтэй/, иргэн У /39 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг яаралтай түргэн тусламжийн төвд, иргэн Г /30 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Алсын худаг багийн “Бор толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 9,7 км-т/ ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 9,7 км зам туулан 00:35 цагт очиход Улаанбатар-Дорноговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин онхолдож иргэн Э /52 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
АДМИН







Нийгэм








