Dark Light
Нийгэм | 2021-03-21

Хөвсгөл аймагт коронавирусийн халдвартай хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас коронавирүст халдварын  15 тохиолдол батлагдсан учраас сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлан 3 цэгт хяналтын пост 24 цагаар 7 дахь өдрөө ажиллаж байна.  Халдвар батлагдсан иргэдийн 7 иргэдийг Мөрөн суманд зөөвөрлөн авч ирж эмчилж байгаа бол сүүлд илэрсэн 8 тохиолдлыг Цэцэрлэг суманд эмчилж байна. Өнөөдрийн байдлаар 13 иргэний биеийн байдал хэвийн 2 хүн хүндэвтэр байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссын 13- хуралдааны шийдвэрээр  Цэцэрлэг сумын үйл ажиллагааг энэ сарын 29 хүртэл хориглоод байгаа юм. Хяналтын 3 цэг дээр аймгийн  Онцгой байдлын газар, Цэцэрлэг сумын Засаг Даргын Тамгын газар, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.  Аймгийн Онцгой байдлын газраас Цэцэрлэг  сумын Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22