Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 429 иргэн байна. Харин Мөрөн суманд 170 иргэн голомттой бүс нутгаас ирсэн байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод коронавирусний халдвар эрс нэмэгдэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Мөрөн суманд ирсэн иргэдийг гэрийнх нь гадаа төрийн албан хаагч нар өглөөний 8 цаг 30 минутаас оройн 23 цаг хүртэл хянаж эхэлжээ. Мөн амралтын өдрүүдэд Мөрөн сумын зах томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоож ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна. Мөрөн суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 29 хүртэл зогсоосон бөгөөд маргааш зөвхөн 12-р ангийн сурагчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хичээллэх ажээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
АДМИН







Нийгэм








