Dark Light
Нийгэм | 2021-03-22

Сурагчдын 2-р улирлын амралтыг цуцаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сурагчдын 2-р улирлын амралтыг цуцалж теле болон цахим хичээлээр сургалтыг явуулахаар боллоо. 

ЕБС-ийн сурагчдын улирлын амралт 2021 оны 3-р сарын 29-өөс 4-р сарын 5 хүртэл үргэлжлэх байсан. Тэгвэл дээрх амралтын 7 хоногийг цуцалж энэ хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн явуулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.

Салбарын сайдын гаргасан тушаалд “ЕБС-д суралцагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах”-ыг үүрэг болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16